
Incoterms (худалдааны) болон Transport-term (тээврийн) нөхцөлөөс хамааран ачаа ачигдах газрын хаяг, zip code, нисэх буудлын нэр, хот болон улсын мэдээлэл шаардлагатай.

Тээвэрлэгдэх ачааны нэр, зориулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх












Агаарын тээврийн үнийн санал боловсруулах хэмжигдэхүүнийг тээвэрт тооцох жин гэдэг. Үүнийг ачааны бохир жин болон оврын жингийн аль ихээр нь тооцдог. Эдгээр жингүүд хэрхэн тодорхойлогддог вэ:


Мөн тухайн ачаа нь ачмаг буюу поддонтой ачигдаж байгаа эсэх, поддоны хэмжээснүүд ачааны хэмжээс болон жинд багтсан эсэхийг нягтлах шаардлагатай.

Агаарын ачаа тээвэр харьцангуй хурдан хугацаанд буюу 2-10 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг ч зарим тохиолдолд онц яаралтай захиалга орж ирдэг.
Онц яаралтай ачааны тээврийн үнэ нь энгийн хуваарьт, дамжин өнгөрөх нислэгүүдтэй тээврийн үнээс үнэтэй тооцогддог учраас цаг хугацааны ач холбогдлын талаарх мэдээлэл шаардлагатай.

Ачааг хүрэх газрын нисэх онгоцны буудал, хүлээн авагчийн агуулах хүртэл хаалганд нь хүргэх үйлчилгээ авах эсэхээс хамааран тээвэрлэлтийн үнэ ялгаатай тооцогддог учраас энэ төрлийн мэдээлэл шаардлагатай.
Та ачаагаа л тээвэрлүүл
. Бусдыг нь бид хариуцна.

#эйрбридж_экспресс Тив дэлхийг холбоно.
Борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдох:







