Эйрбриджийг сонгох шалтгаан
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Бид тээвэрлэлт явагдаж буй орны дотоод нөхцөл байдал, дүрэм журам, баримт бичгийн шаардлагын талаарх мэдээллийг тухай бүрд нь шинэчилж байдаг тул та ачааны гаалийн бүрдүүлэлт, аюулгүй байдал, лицензийн шаардлага болон тухайн улсын дүрэм журмын дагуу шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлтийг бидэнд даатгаж болно.
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Танд тээвэрлэлтийн ямар хэрэгцээ байна вэ, ямар төрлийн үйлчилгээ сонгох нь оновчтой вэ гэх мэт тээвэрлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг бид танд өгөх болно.
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл дараах төрлийн мэдээлэл авах боломжтой.
- Ачааны хөдөлгөөний мэдээллийг цэг бүрд таны утасны дугаар үгүй бол цахим хаягаар илгээн
- Тээвэртэй холбоотой мэдээллийг хариуцсан логистик мэргэжилтэн тухай бүрд нь танилцуулна
- Цахим тээврийн систем ашиглан тээвэрлэлтийн замын мэдээг хянах боломжтой
ЭйрБридж Экспресс
“Эйрбридж Экспресс” компани нь тээврийн захиалга бүрийн хэрэгцээнд нийцэх хурд цаг хугацаа, чанарыг цогцоор нь хангах шийдлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.