Түрээсийн нислэг

Түрээсийн нислэг нь ачааг яаралтай тээвэрлэх шаардлагатай үед зөвхөн тухайн ачаанд зориулан бүтэн онгоц түрээслэн зохион байгуулах тээвэрлэлт юм.

Уг нислэг нь ачааг хэдийд ч, дэлхийн аль ч чиглэлд боломжит богино хугацаанд, эрсдэлгүйгээр тээвэрлэх боломжтой.

Биднийг сонгосноор

Тээвэр бүр даатгалтай

Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

Хаалганаас хаалганд хүргэнэ

Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Гаалийн иж бүрэн үйлчилгээ

Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.

Замын мэдээ

Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.