ТИВ
ДЭЛХИЙГ
ХОЛБОНО

Хаалганаас хаалганд
хүргэнэ

ТИВ
ДЭЛХИЙГ
ХОЛБОНО

Бидний тээвэр бүр
даатгалтай

air bridge

ТИВ
ДЭЛХИЙГ
ХОЛБОНО

Гаалийн иж бүрэн
үйлчилгээ үзүүлнэ

ТИВ
ДЭЛХИЙГ
ХОЛБОНО

Замын мэдээг цаг
алдалгүй өгнө

Үнийн санал авах

    Түгээмэл асуултууд

    Илгээгчээс агаарын тээвэрлэгч рүү ачааг хүргэхэд маг богино хугацаа шаардагддаг. Тиймээс та тээврийн урьдчилсан захиалга аль болох хурдан хийснээр хуваарьт онгоцны зайг баталгаажуулж, хуваарийн дагуу ачигдах боломжтой болно

    Та гаалийн бүрдүүлэлтийг бидэнд хариуцуулж болно. Мөн та ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг урьдчилан авах боломжтой

    Ачааны урт, өргөн, өндөр, жин, тоо ширхэг болон ачааны шинж чанарын талаарх мэдээлэл шаардлагатай болно. Ачаа нь жин бага болов ч овор хэмжээ хэт том бол үнэ нь овор хэмжээгээр, харин жин их хэмжээ бага бол жингээр бодогддогийг анхаараарай.

    1. Хаалганаас хаалганд
    хүргэнэ

    Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

    2. Бичиг баримтын нийцлийг
    хангана

    Бид тээвэрлэлт явагдаж буй орны дотоод нөхцөл байдал, дүрэм журам, баримт бичгийн шаардлагын талаарх мэдээллийг тухай бүрд нь шинэчилж байдаг тул та ачааны гаалийн бүрдүүлэлт, аюулгүй байдал, лицензийн шаардлага болон тухайн улсын дүрэм журмын дагуу шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлтийг бидэнд даатгаж болно.

    3. Тээвэр бүр
    даатгалтай

    Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

    4. Тээврийн мэдээлэл,
    зөвлөгөө

    Танд тээвэрлэлтийн ямар хэрэгцээ байна вэ, ямар төрлийн үйлчилгээ сонгох нь оновчтой вэ гэх мэт тээвэрлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг бид танд өгөх болно.

    5. Гаалийн иж бүрэн
    үйлчилгээ

    Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.

    6. Замын
    мэдээ

    Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл дараах төрлийн мэдээлэл авах боломжтой.

    • Ачааны хөдөлгөөний мэдээллийг цэг бүрд таны утасны дугаар үгүй бол цахим хаягаар илгээн
    • Тээвэртэй холбоотой мэдээллийг хариуцсан логистик мэргэжилтэн тухай бүрд нь танилцуулна
    • Цахим тээврийн систем ашиглан тээвэрлэлтийн замын мэдээг хянах боломжтой

    ЭйрБридж Экспресс

    • 80 улс

      Дэлхийн 80 гаруй улсаас тээвэрлэлт хийгдсэн

    • 3,000,000 кг

      Нийт 3 сая кг ачааг тээвэрлэлээ

    • 8,000

      8,000 харилцагчдад үйлчилсэн

    Эйрбридж Экспресс” компани нь тээврийн захиалга бүрийн хэрэгцээнд нийцэх хурд цаг хугацаа, чанарыг цогцоор нь хангах шийдлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.

    Эйрбридж Экспресс” компани нь агаарын тээвэрлэгч биш гуравдагч этгээдийн логистикийн үйлчилгээ үзүүлэгч тул тухайн ачааны онцлог, үйлчлүүлэгчийн бизнесийн шаардлагад нийцүүлэн тохиромжтой нөхцөл, хугацаа, үнэ өртөгтэй замналуудыг харьцуулан судалж, тээврийн олон төрлийн замнал боломжуудыг санал болгож, тээвэрлэлтийг чанартай зохион байгуулах давуу талуудтай байдаг билээ.

    Ландбридж компани

    “Ландбридж” компани нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ алсын хараандаа хөтлөгдөн, мэргэжлийн, энгийн ойлгомжтой тээвэр логистикийн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч, түншүүддээ үзүүлэхийг зорьж ирсэн.

    Энэ хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 5 тивийн 90 гаран орны, 2,500 орчим цэгт, давхардсан тоогоор 50,000 гаруй үйлчлүүлэгчид тээвэр логистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэжээ. Өдгөө Ландбридж компани нь 250 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэйгээр улс хоорондын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, доорх зорилгыг тавин ажиллаж байна.

    • Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар, ойлгомжтой болгох
    • Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
    • Үйлчлүүлэгчдэдээ бүх төрлийн тээвэр зохион байгуулалтын иж бүрэн үйлчилгээг хүргэх

    Уг зорилгынхоо илрэл болгож агаарын тээвэр зуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ мэргэшсэн баг хамт олонтой “Эйрбридж Экспресс” хэмээх бие даасан компани болгон, харилцагч үйлчлүүлэгч та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.

    Харилцагчдын

    Сэтгэгдэл

    Мэдээ