Далай болон агаар хосолсон

Ачааг тээвэрлэлтийн нэг хэсэгт агаараар, үлдсэн хугацаанд чингэлэгт ачин далайгаар тээвэрлэх хосолсон үйлчилгээ.

Далайн тээвэртэй харьцуулахад хугацаа 80% хурдан, агаарын тээвэртэй харьцуулахад үнэ 40% хямд байдаг.

Далай болон агаар хосолсон тээврийн үйл ажиллагааны зураглал

Манай тээвэр зохион байгуулалтын мэргэжилтнүүд таны нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг байж, үр ашгийг нэмэгдүүлэх, чанартай үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх болно.

  1. Нийлүүлэгчээс ачааг авна
  2. Далайн тээврийн терминал руу тээвэрлэнэ
  3. Чингэлгийг усан онгоцонд ачна
  4. Далайн тээвэрлэлт эхэлнэ
    Хэр хол тээвэрлэхээс шалтгаалж далайн тээвэрлэлтийн хугацаа харилцан адилгүй байна
  5. Ачааг хүргэх газар руу тээвэрлэж эхэлнэ
  6. Онгоцны буудал дахь агуулахад ачааг хадгална
  7. Нисэх онгоцны буудал руу тээвэрлэнэ
  8. Дотогш нэвтрэх зөвшөөрөл авна
  9. Далайн боомтод ачааг буулгана
  10. Хүлээн авагч талын нисэх онгоцны буудалд ачааг хүргэнэ
  11. Ачааг эзэнд нь хүргэж өгнө

Энэ бүтээгдэхүүн нь

Тээвэр бүр даатгалтай

Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

Замын мэдээ

Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.

Хаалганаас хаалганд хүргэнэ

Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Гаалийн иж бүрэн үйлчилгээ

Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.