Хуваарьт нислэг

Ачааг яаралтай авч ирэх шаардлагагүй, зардлын хувьд хэмнэлттэй, нислэгийн боломжит хуваарьт холбон авч ирэх тээврийн үйлчилгээ.

Дамжин өнгөрөх нисэх буудлуудын тээвэр зохион байгуулалтын хугацааг оруулаад ачигдсанаас хойш 5-7 хоногт тээвэрлэн авч ирэх боломжтой

Энэ бүтээгдэхүүнийг сонгосноор

Хаалганаас хаалганд хүргэнэ

Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Гаалийн иж бүрэн үйлчилгээ

Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.

Тээвэр бүр даатгалтай

Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

Замын мэдээ

Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.