Тээврийн үнийн асуулгад харилцагч танаас шаардагдах мэдээлэл

Харилцагч та тээврийн үнийн санал авахаасаа өмнө дараах мэдээллүүд бүрэн байгаа эсэхийг шалгаарай

  • Ачаа гарах газар

    Та өөрийн ачаа барааг илгээгчийн агуулах эсвэл онгоцны буудал алинаас нь эхлэн тээвэрлүүлэхээ сонгоно

  • Ачаа очих газар

    Та өөрийн ачаа барааг нисэх буудал эсвэл хүлээн авагчийн агуулах хүртэл тээвэрлүүлэх аль нь болохоо сонгоно

  • Ачааны онцог

    Ачааны урт, өргөн, өндөр, жин, тоо ширхэг болон ачааны шинж чанарын талаарх мэдээлэл шаардлагатай болно

  • Ачаа тээвэрлэх цаг хугацаа

    Илгээгчээс агаарын тээвэрлэгч рүү ачааг хүргэхэд маг богино хугацаа шаардагддаг. Тиймээс та тээврийн урьдчилсан захиалга аль болох хурдан хийснээр хуваарьт онгоцны зайг баталгаажуулж, хуваарийн дагуу ачигдах боломжтой болно

  • Нэмэлт үйлчилгээ

    Та гаалийн бүрдүүлэлтийг бидэнд хариуцуулж болно. Мөн та ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг урьдчилан авах боломжтой