Ачаа бүр өөрийн онцлогтой
Таны ачаа түргэн муудах аюултай, хурдан хүргэх шаардлагатай, төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй гээд ямар ч байж болно. Бид ачааны онцлогт нийцсэн тээвэрлэлтийн горим технологи, арга техник, тоног төхөөрөмжөөр ханган тээврийг зохион байгуулдаг.
Бид таны ачааны онцлог, татан авалтын давтамж, ачаа бэлэн байх хугацаа зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчийн өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх шийдлийг санал болгодог.
Зорчигч тээврийн онгоцны хаалганд багтахгүй ачааг задалж боон, ачааны онцлогт тохирсон сав баглаа боодлоор хангаж, тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан ачиж буулгана.
Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу ачаа тээвэрлэлтэд илгээх үеийн бэлтгэл ажлаас эхлэн хүлээн авч боловсруулах бүх шатны зөвлөгөөг өгнө.
Ачааны төрлүүд
Энгийн ачаа
Энгийн бараа материал
Аюултай ачаа
Бусад ачаа болон хүмүүст аюултай байж болох бүр төрлийн ачаа.
Эм, эмнэлэгийн хэрэгсэл
Эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгсэл, төхөөрөмж гэх мэт
Хэмийн горимтой ачаа
Тодорхой хэмд тээвэрлэх шаардлагатай ачаа, хурдан муудах хүнс гэх мэт
Овор хэмжээ ихтэй ачаа
Жин бага болов ч овор ихтэй ачаа, хөөсөнцөр гэх мэт
Түргэн муудах ачаа
Хүнсний бүтээгдэхүүн болон хадгалах хугацаа багатай ачаа
Эмзэг, хагарах ачаа
Шил, толь, цахилгаан бараа гэх мэт амархан эвдрэх магадлалтай ачаа
Бусад
Таны тээвэрлэх шаардлагатай байгаа бүх төрлийн ачаа